Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УНТЭ, Сэлэнгэ, Дорноговь, Дархан, Орхон аймгийн лабораториудад нийт 13269 хүнд ПСР шинжилгээ хийхэд 108 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Улмаар Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүний нийт тоо 3336 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд илэрсэн 108 тохиолдлын 54 нь УДЭТ-ын ажилтнуудаас илэрсэн. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Хэвлэлийн зөвлөх Б.Ууганбаяр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбоотой тоглолт, үзвэрүүд өнөөдөр гарна. Тиймээс үзэгч, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс уран бүтээлчдээс тоглолтоо цуцлахыг уриалж байна” гэв.
ХӨСҮТ-өөс өнөөдөр тоглогдох тоглолтуудыг цуцлах уриалга гаргалаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |