• Өнөөдөр 2025-02-07

Сүүлийн 24 цагт 108 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

2021-03-08,   1005

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УНТЭ, Сэлэнгэ, Дорноговь, Дархан, Орхон аймгийн лабораториудад нийт 13269 хүнд ПСР шинжилгээ хийхэд 108 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Халдвар авсан 108 хүний 105 нь Улаанбаатар хотоос илэрсэн бол хоёр нь өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны Истанбулын тусгай үүргийн нислэг, нэг нь өнгөрсөн баасан гарагийн Нурсултаны тусгай үүргийн нислэгээр ирсэн байна. Улаанбаатарт халдвар 105 тохиолдлын 54 нь УДЭТ-тай кластер голомттой холбоотой аж. Улмаар Монгол Улсын коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 3336 болов.

Мөн нийт 732 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 659, хүндэвтэр 68, хүнд гурав, нэн хүнд хоёр хүн эмчлэгдэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа мэдээлэв.

 


Сүүлийн 24 цагт 108 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-08 14:09:35
    Цогмандах: Амбуу докторыг амраахгүй юм байна л даа. Одоо Содбаатар, Мөнхсайхан хоёроо буцааж залах хэрэгтэй. Тэр шинэ сайд вакцин хийлгэснээсээ хойш харагдаагүй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-08 11:26:42
    уран: өө ашгүй Амбаа доктор ажлаа хиыж бга юмуу иргэдийн дундаас халдвар тархаж бг одоо ойлгож бна гадуур юу болоод байгааг мэдэхгүй бмншд амжилт
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188