• Өнөөдөр 2024-03-29

Коронавирусийн халдвартай иргэн Төв аймагт ХУЛГАЙН ЗАМААР очжээ

2021-03-07,   963

Төв аймагт коронавирусийн дөрвөн тохиолдол илдэрч, Зуунмод сумын иргэдийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулахаар болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл халдвар авсан нь батлагдаж, төв аймагт очсон иргэн хулгайн замаар зорчжээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос иргэн З Төв аймгийн Зуунмод суманд буяны ажил явдалд оролцохоор очихдоо PCR шинжилгээ өгөлгүй хулгайн замаар очсон байна.

Харин Улаанбаатар хотод эргэн ирэхдээ шинжилгээ өгсөн нь гуравдугаар сарын 4-ний өдөр ЭЕРЭГ гэсэн хариу гарч, халдвар тээсэн нь батлагдсан байна.

Иймд Аймгийн Эрүүл мэндийн газрын тандалт судалгааны баг Төв аймгийн хэмжээнд ойрын хавьтлын нийт 62 хүнээс PCR шинжилгээ авахад 58 хүний шинжилгээний хариу сөрөг, харин дөрвөн хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Ингэснээр Зуунмод суманд коронавирусын халдвартай дөрвөн тохиолдол батлагдаж, аймгаас орох гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон байна.


Коронавирусийн халдвартай иргэн Төв аймагт ХУЛГАЙН ЗАМААР очжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188