• Өнөөдөр 2024-04-26

Сүүлийн 24 цагт коронавирусийн 67 тохиолдол батлагджээ

2021-03-07,   841

Эрүүл мэндийн яам болон ХӨҮТ-өөс коронавирусийн нөхцөл бйадлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “ХӨҮТ, ЗӨСҮТ болон орон нутгийн вирус судлалын лабораторид 21626 хүнд шинжилгээ хийхэд 67 хүнээс коронавирус илэрсэн” гэв. Үүнээс 63 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол дөрөв нь Төв аймагт бүртгэгджээ. Мөн халдварын эх уурхай нь тодорхойгүй таван тохиолдлыг судалж байгаа аж. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо нийт 3228 болж байна. Үүнээс 78.6 хувь буюу 2539 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Харин сүүлийн 24 цагт 58 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан байна.

Харин халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна. 

 

 


Сүүлийн 24 цагт коронавирусийн 67 тохиолдол батлагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188