• Өнөөдөр 2024-03-28

Архангай аймгийн Чулуут суманд кино зураг авалт хийхээр очсон нэг хүнээс коронавирус илэрчээ

2021-03-07,   988

Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос очсон нэг иргэнээс коронавирус илэрчээ. Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 6-нд тус суманд киноны зураг авалт хийхээр очсон багийн нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Сумын төвөөр дайралгүй, Өлзийтгол багийн Естийн нуурт очсон зураг авалтын хүмүүстэй уулзсан иргэдийн мэдээллийг цуглуулж байгаа юм байна.

Одоогоор тус суманд 48 цагийн хугацаанд буюу гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл хөл хорио тогтоогоод байна.

Мөн коронавирусийн халдвар авсан тус иргэнийг Улаанбаатар хот руу шилжүүлэх ажил явагдаж байгаа талаар Архангай аймгийн онцгой комиссийн Шуурхай штабаас мэдээллээ.

 


Архангай аймгийн Чулуут суманд кино зураг авалт хийхээр очсон нэг хүнээс коронавирус илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-07 11:39:15
    zochin : Халдварын нууц үе дээрээ шинжилгээний хариу сөрөг гардаг юм гэсэн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-07 10:24:52
    Da: Shinjilgee avaad baihad l ilereegvi yum baih nuu
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188