БНСУ-д өнгөрсөн лхагва гарагт Их Британийн Оксфордын их сургуулийн АстраЗенека вакциныг тариулсан хоёр иргэн нас барсан талаар албаныхан мэдээллээ. Тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагийн захирал Жон Юн Кёнийн мэдээлснээр нас барсан 50 болон 63 насны иргэдээс вакцинжуулалтад хамрагдсаны дараа өндөр халуурах шинж тэмдэг илэрсэн аж.
Өмнөд Солонгосын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагаас өмнө нь коронавирусийн вакцины улмаас нас барсан тохиолдолд 430 сая вонын нөхөн олговор олгохоо мэдэгджээ. Харин одоог хүртэл тус агентлагаас дахин нөхөн олговрын тухай мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Өмнөд Солонгост АстраЗенека вакцин тариулсан хоёр хүн нас баржээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |