• Өнөөдөр 2024-03-29

Вакцинжуулалтад хамрагдсан нийт иргэдийн 41 хувиас нь сөрөг урвал илэрсэн

2021-03-05,   596

Монгол Улс өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхлэн вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн. Түүнээс хойш өдийг хүртэл нийт 15432 иргэнийг вакцинжуулаад байгаа юм.

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Нийт вакцинжуулалтад хамрагдсан 15432 хүний 41 хувиас нь хэвийн сөрөг урвал илэрсэн. Ноцтой шинж тэмдэг, урвал илрээгүй” хэмээн мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13206 хүнээс коронавирусийн шинжилгээ авснаас 77 хүний халдварыг илрүүлж, Монгол Улсад нийт халдвар авсан хүний тоо 3153 боллоо.

 


Вакцинжуулалтад хамрагдсан нийт иргэдийн 41 хувиас нь сөрөг урвал илэрсэн
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188