• Өнөөдөр 2024-04-19

“Таван хүний халдварын голомт тодорхойгүй байна”

2021-03-05,   636

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13206 хүнээс коронавирусийн шинжилгээ авснаас 77 хүний халдварыг илрүүлж, Монгол Улсад нийт халдвар авсан хүний тоо 3153 болсон.

Уг мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгальмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 77 хүнээс халдвар илэрсний 71 нь коронавирусийн халдвартай хүний ойрын хавьтал. Шинээр нэг голомт илрүүлж, тусгаарлалтад авсан. Харин таван хүний халдвар авсан голомт тодорхойгүй байна” хэмээсэн юм.

Халдвар авсан голомт нь тодорхойгүй байгаа таван хүн нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33, 35, 36 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны оршин суугчид аж.

 


“Таван хүний халдварын голомт тодорхойгүй байна”
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188