Хангарьд ордны IX давхарт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хангарьд ордны есдүгээр давхар буюу Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус газарт хэсэг хугацаанд хөл хорио тогтоож, ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаагаас тодруулахад “Тийм мэдээлэл иргээгүй” гэлээ.
Хангарьд ордны IX давхар, НЭМГ-т коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ |
|