• Өнөөдөр 2024-04-20

Буяны ажилд оролцсон 20 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

2021-03-04,   729

Коронавирусийн нөхцөл байдлын талаар  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Халдварын голомтуудын судалгааг долоо хоног бүр нэгтгэн гаргадаг. Хоёрдугаар сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотод халдварын 20 голомт идэвхтэй байгаа.
 
Завхан аймагт хоёр тохиолдол илэрсэн. Нэг хүн нь Улаанбаатар хотоос хоёрдугаар сарын 26-ны өдөр гараад 27-нд Завхан аймагт очсон. Хотоос явахдаа халдвартай хүний ойрын хавьтал болсон гэдгээ мэдээгүй байсан. Энэ хүнийг явсны дараа хамаатны хүнээс нь халдвар илэрсэн. Тиймээс Завхан аймгийнхантай холбогдож тусгаарлалт авч, тухайн хүнээс шинжилгээ авсан. Одоогоор тухайн хүнтэй ойрын хавьтал болсон 11 хүнийг тусгаарлаад байна. 
 
Увс аймгаас хоёрдугаар сарын 25-нд ирсэн хүн буцаж явахаар шинжилгээ өгөхөд гуравдугаар сарын 2-нд халдвартай нь тогтоогдсон. Энэ хүн буяны ажилд оролцохоор ирсэн хүн байсан. Бид Улаанбаатар хотод байгаа ойрын хавьтлуудыг илрүүлсэн. Өнөөдөр Улаанбаатар хотод илэрсэн 42 тохиолдлын 20 нь буяны ажлын голомттой холбоотой хүмүүс байна. Увс аймагт хавьтал судлалын үйл ажиллагаа явуулж байгаа" гэв. 

Буяны ажилд оролцсон 20 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188