• Өнөөдөр 2024-04-26

Завхан аймагт коронавирусийн халдвар илэрч, хөл хорио тогтоолоо

2021-03-03,   709

Завхан аймгийн Шилүүстэй суманд коронавирусийн халдвар илэрч, хөл хорио тогтоожээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 27-нд Улаанбаатар хотоос тус суманд очсон хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймд Завхан аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 9 хүртэл цахимаар хичээллэх шийдвэр гаргажээ.
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хоёр иргэн нь Улаанбаатарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан. Нийслэлээс орон нутаг руу зорчихдоо PCR шинжилгээ өгсөн ч хариу нь сөрөг гарсан гэх мэдээллийг өгөөд буй.
 
 

Завхан аймагт коронавирусийн халдвар илэрч, хөл хорио тогтоолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188