• Өнөөдөр 2024-04-25

Бразил Улсад бүртгэгдсэн коронавирусийн шинэ хувилбарын тархах чадвар хоёр дахин их байна

2021-03-03,   467

Бразил Улсад бүртгэгдсэн коронавирусийн шинэ хувилбар халдварлах чадвар өндөр бөгөөд дархлал тогтохгүй байх магадлалтай хэмээн эрдэмтэд үзжээ. Их Британи Улсад уг шинэ хувилбараар зургаан хүн халдварлаад байна.

Амазонас мужийн Манаус хотод тархсан шинэ хувилбарт хийсэн судалгаагаар тархах чадвар нь хоёр дахин их байна гэв.

Энэ шинэ хувилбарыг судалж байх хугацаанд Их Британи Улсад халдварын тоо ихсэх вий хэмээн судлаачид санаа зовж буйгаа илэрхийлжээ. Гэвч Бразилд илэрсэн коронавирусийн хралдварын шинэ хувилбар Их Британид хэрхэн  тархсан нь одоогоор тодорхойгүй байна.

Их Британи Улсад шинэ коронавирусийн халдвар авсан зургаан хүний ойрын хавьтал болох 379 өрхөд шинжилгээ хийж байна гэв. 

Эх сурвалж: BBC 


Бразил Улсад бүртгэгдсэн коронавирусийн шинэ хувилбарын тархах чадвар хоёр дахин их байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188