• Өнөөдөр 2024-05-08

“16 байгууллагын 11120 ажилтныг дархлаажуулаад байна”

2021-03-03,   456

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийсэн. Энэ үеэр Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар эмч мэргэжилтэн болон коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа нийт 11120 ажилтан дархлаажуулалтад хамрагдаад байна. Вакцинд хамрагдсан нийт ажилтны 40 орчим хувьд хариу урвал илэрсэн.

Үүнд тандалт хийж ажиллахад халуурах, тарьсан хэсэгт өвдөх, толгой өвдөж бие арзайх шинж тэмдэг 1-2 хоногт илэрч байна. Одоогийн байдлаар ноцтой урвал болоод хүндрэл алга. Вакцинд хамрагдсан иргэдийг дархлаажуулалтын цахим бүртгэлд оруулж, нэгдсэн сан үүсгэх ажил явж байгаа. Энэ нь  E-Mongolia төрийн нэгдсэн системтэй холбогдсон тул вакцинд хамрагдсан гэрчилгээгээ иргэд  хэвлэж авах боломжтой” гэв.

 

 


“16 байгууллагын 11120 ажилтныг дархлаажуулаад байна”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188