• Өнөөдөр 2024-04-27

Коронавирусийн 32 тохиолдол нэмж бүртгэгдсэнээс нэг иргэний халдварын голомт тодорхойгүй байна

2021-03-03,   499

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Гуравдугаар сарын 2-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон орон нутгийн вирус судлалын долоон лабораторид 17529 хүнд шинжилгээ хийхэд 32 хүн коронавирусээр өвчилсөн нь батлагдлаа. Эдгээр иргэний найм нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээнээс илэрсэн тохиолдлын хавьтал, 23 нь ойрын хавьтал бөгөөд нэг иргэний халдварын эх уурхай нь тогтоогдоогүй байна” гэв. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 3032 болж байна. Харин Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлын нийт тоо 2187 боллоо. Халдвар авсан нийт иргэний 78 хувь буюу 2360 нь эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагт нэмж 30 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Түүнчлэн улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл нэг сая 881 мянга 672 сорьцод шинжилгээ хийгээд байна.

Өнгөрсөн 24 цагт батлагдсан тохиолдлыг дүүргээр авч үзвэл:

Баянзүрх дүүрэгт: 14

Сүхбаатар дүүрэгт: нэг

Сонгинохайрхан дүүрэгт: дөрөв

Хан-Уул дүүрэгт: 13

ШУУД ҮЗЭХ: 


Коронавирусийн 32 тохиолдол нэмж бүртгэгдсэнээс нэг иргэний халдварын голомт тодорхойгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188