• Өнөөдөр 2024-04-20

"Шүлснээс вирус илрүүлэх PCR оношлуур удахгүй клиникт нэвтэрнэ"

2021-03-02,   648

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр холбогдох мэргэжилтнүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Манай улс хоёрдугаар сарын 23-нд вакцинжуулалтаа эхлүүлсэн. Өдөрт хэчнээн хүн вакцинжуулалтад хамрагдаж байна вэ?

О.Дашпагма: Лавлагаа болоод дүүргийн Эрүүл мэндийн төвд байрлаж байгаа 22 цэгт вакцинжуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа. Энэ нь эхний ээлжинд эрүүл мэндийн ажилтан, дараа нь хариу арга хэмжээний баг гэх мэт дарааллаар дархлаажуулж байна. Өчигдөр буюу гуравдугаар сарын 1-нд 1700 хүнийг вакцинжуулсан байна.

-Вакцинжуулалт удааширч байгаа шалтгаан нь юу вэ?

-Цар тахлын үед вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллана. Дээрээс нь эмч вакцин хийхээс өмнө заавал үзлэгт хамруулна. Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалт хийж байгаа.

-ХӨСҮТ шинжилгээ хариу зөрүүлсэн тухай иргэний гомдол ирсэн. Үүнийг программын алдаа гэж тайлбарлажээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Ж.Байгалмаа: Eruul.gerege системд вирус судлалын үйл ажиллагаа явуулж байгаа бүх лабораториуд холбогдсон байдаг. Үүн дээр үйл ажиллагаатай холбоотой алдаа гарч, сөрөг гарсан хариу нь эерэг гарсан цөөн тохиолдол гарсан. Иймд хаана доголдол үүсч байгааг илрүүлж, зассан байгаа. Тиймээс дахиж энэ төрлийн алдаа гарахгүй.

-Шүлснээс шинжилгээ авах ажил ирэх долоо хоногт эхэлнэ гэсэн мэдээлэл байна. Эрдэмтэд бүтээлээ бэлэн болгосон уу?

Д.Нарангэрэл: Дэлхий дахинд өнгөрсөн 2020 оны есдүгээр сард хүмүүс шүлснээс сорьц авч шинжилгээ хийдэг оношлуурыг олон улсад бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Манай эрдэмтэд ийм оношлуур бүтээж байгаа талаар ч мэдээлэл өгч байна. Энэ оношлуур удахгүй клиникт нэвтрэх, туршилтад орно.


"Шүлснээс вирус илрүүлэх PCR оношлуур удахгүй клиникт нэвтэрнэ"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188