• Өнөөдөр 2024-04-26

Коронавирусийн эсрэг вакцины эхний тун хүндээр өвчлөх магадлалыг 80 хувиар бууруулж байна

2021-03-02,   530

Их Британи Улсын судалгаагаар АстраЗенека, Файзер зэрэг вакцины нэг удаагийн тун коронавирусээр хүндээр өвчлөхөөс 80 хувь сэргийлж байгааг судалгаагаар тогтоожээ. Энэхүү судалгаа нь коронавирус хүндээр өвчлөх магадлалтай 80-аас дээш насныханд хийгдсэн бөгөөд эхний тунг хийлгэснээс 3-4 долоо хоногийн дараах судалгаан дээр үндэслэжээ.

Их Британи Улсын Засгийн газар энэ мэдээг талархан хүлээн авсан ч хоёр тунг хийлгэх нь илүү нөлөөтэй хэмээн үзэж байна. Их Британи Улсад вакцинжуулалт явагдсанаас хойш коронавирусээр хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэг болтлоо буурчээ. Одоогоор Их Британи Улсад 20 сая хүнд буюу иргэдийн гуравны нэг нь анхны тунг хийлгээд байна.

 

 

Эх сурвалж: BBC

 

Коронавирусийн эсрэг вакцины эхний тун хүндээр өвчлөх магадлалыг 80 хувиар бууруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188