• Өнөөдөр 2024-04-20

“Коронавирусийн эсрэг хариу арга хэмжээнд оролцож байгаа 9531 хүнийг дархлаажууллаа”

2021-03-02,   452

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл өгөх үеэр Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын ажлын явцын талаар мэдээллээ.

Эрүүл мэндийн төвүүд дээр байрлаж байгаа 22 нэгжээр коронавирусийн хариу арга хэмжээнд оролцож байгаа 9531 хүнийг вакцинд хамрууллаа. 

Тэрбээр “Эхний ээлжийн вакциныг нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын лавлагаа болоод дүүргийн Эрүүл мэндийн төвүүд дээр байрлаж байгаа 22 нэгжээр коронавирусийн хариу арга хэмжээнд оролцож байгаа 9531 хүнийг вакцинд хамрууллаа. Вакцин хийлгэсний дараах урвал, хүндрэлийн тандалтын байдлыг тогтмол хянаж байгаа. Вакцины заавар дээр заагдсан хариу урвалууд дархлаажуулалтад хамрагдсан нийт хүний 40 орчим хувь илэрч байна. Тодруулбал, халуурах, толгой өвдөх, бие жихүүдэс хүрэх, тарьсан хэсэг газарт хөндүүрлэж байгаа бөгөөд 2-3 хоногийн дараа арилж байна” гэв. 

 


“Коронавирусийн эсрэг хариу арга хэмжээнд оролцож байгаа 9531 хүнийг дархлаажууллаа”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188