• Өнөөдөр 2024-04-27

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 48 иргэн өвчилжээ

2021-03-02,   482

Эрүүл мэндитйн яам болон ХӨҮТ коронавирусийн нөхцөл бабйдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “ХӨСҮТ, ЗӨСҮТ болон орон нутгийн вирус судлалын долоон лабораторт өчигдөр 13 мянга 108 шинжилгээ хийхэд коронавирусийн 48 тохиолдол илэрсэн” гэв. Эдгээр 48 иргэний 43 нь хяналтад авсан голомтын ойрын хавьтал, хоёр нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээний хавьтлаас илэрчээ. Харин үлдсэн гурван иргэний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил явагдаж байгаа аж. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 3000 болж байна. Харин Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлын нийт тоо 2155 боллоо. Халдвар авсан нийт иргэний 77.6 хувь буюу 2330 нь эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагт нэмж 31 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Түүнчлэн улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл нэг сая 864 мянга 143 сорьцод шинжилгээ хийгээд байна.

Өнгөрсөн 24 цагт батлагдсан тохиолдлыг дүүргээр авч үзвэл:

Баянзүрх дүүрэгт: 16

Баянгол дүүрэгт: долоо

Сүхбаатар дүүрэгт: тав

Сонгинохайрхан дүүрэгт: ес

Хан-Уул дүүрэгт: 11

ШУУД ҮЗЭХ:


Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 48 иргэн өвчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188