• Өнөөдөр 2024-03-29

Увс аймгаас Улаанбаатар хотод ирсэн нэг иргэнээс коронавирус илэрчээ

2021-03-02,   643

Увс аймгийн Малчин сумаас хоёрдугаар сарын 23-ны өдөр Улаангом суманд очиж, тэндээсээ Улаанбаатар хотод ирсэн нэг иргэнээс хоёрдугаар сарын 28-нд коронавирусийн халдвар илэрчээ. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн онцгой комисс өчигдөр шуурхай хуралдаж, Улаангом суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа.

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд "Халдвар авсан иргэн хоёрдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод очиж, тэндээ 25, 26-ны өдрүүдэд буяны ажилд оролцсон. Энэ сарын 27-нд PCR шинжилгээ өгч, Улаангом суманд ирэхээр төлөвлөсөн боловч шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. Иймд Улаанбаатараас аймгийн Онцгой комисст мэдэгдсэний дагуу бид хариу арга хэмжээ авч, сэрэмжлүүлэх үүднээс тухайн иргэний хавьтал болсон иргэдээс шинжилгээ авах шаардлага гарч байна” гэв.

Үүний дагуу хавьтлын тандалт шинжилгээг хийхтэй холбогдуулан Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг өчигдөр  23:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлав.

Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбогдуулан дээрх дөрвөн сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна.


Увс аймгаас Улаанбаатар хотод ирсэн нэг иргэнээс коронавирус илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188