• Өнөөдөр 2024-04-26

Д.НАРАНГЭРЭЛ: 16 байгууллагын 8000 гаруй ажилтныг дархлаажуулаад байна

2021-03-01,   757

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл өгөх үеэр ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Вакцинжуулалтын хэдэн хувьтай явагдаж байгаа вэ. Энэ талаарх мэдээллийг өгнө үү?

-Вакцинжуулалт өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт эхэлсэн. Тодорхой эрэмбэ, ангиллын дагуу зорилтот бүлгийн хүн амыг нэн түрүүнд дархлаажуулж байгаа бөгөөд 12 хувьтай явагдаж байна. Одоогийн байдлаар эхний ээлжинд 16 байгууллагын 8000 гаруй ажилчдыг вакцинжуулалтад хамруулаад байна.  Вакцин хийлгэсний дараа гардаг хэсэг газрын урвалын шинж тэмдэг зарим иргэнд илэрсэн. Вакцин хийлгэсэн нийт иргэдийн 21.5 хувьд илэрч байгаа. Бага зэрэг халуурах, тариулсан газар өвдөх, дотор муухайрах зэрэг хөнгөн урвал илэрч, 2-3 хоногийн аяандаа арилж байна.

-Интермэд, Худалдаа хөгжлийн банк зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд ажилчид болох харилцагчдаа дархлаажуулах талаар мэдээлэл гараад байгаа. Эрүүл мэндийн яам тэдэнтэй хамтарч ажиллах уу?

-Эрүүл мэндийн яам хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Хуульд зааснаар сайн дурын дархлаажуулалт төлбөртэй хийгдэж болдог. Тодруулбал, хувийн хэвшлийн байгууллагууд вакцин оруулж ирэхдээ Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу дархлаажуулалт хийнэ.

Халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа 95-аас дээш хувьтай явагдаж байгаа

-Эх үүсвэр нь тогтоогдоогүй зургаан хүний голомтыг илрүүлсэн үү. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа 95-аас дээш хувьтай явагдаж байгаа. Сүүлийн гурав хоногт бүртгэгдсэн тохиолдлуудын эх уурхайг илрүүлсэн. Тандалт судалгаа нэлээн өргөн хүрээнд явагддаг. Богино хугацаанд буюу 24 цагийн дотор эх уурхайг нь олж тогтоодог. 

-Караоке үйлчилгээний газартай холбоотой халдвар гарсан гэх мэдээлэл байна. Хаана ямар караокед халдвар гарсан талаар мэдээлэл өгөөч?

-Сүүлийн гурав хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд дотор караокетэй холбоотой тохиолдол байхгүй. Өчигдөр батлагдаж, тандалт судалгаа хийгдэж байгаа тохиолдлууд дунд мөн караокетэй холбоотой халдвар алга. 


Д.НАРАНГЭРЭЛ: 16 байгууллагын 8000 гаруй ажилтныг дархлаажуулаад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188