• Өнөөдөр 2024-03-29

"Сүүлийн үед хүнсний зах, гутлын цех, үйлчилгээний газраас коронавирус голчлон илэрч байна"

2021-03-01,   910

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга сүүлийн 24 цагт 45 иргэн коронавирусээр өвчилсөн нь батлагдсан талаар мэдээлсэн. Түүнчлэн сүүлийн үед батлагдсан тохиолдлууд худалдаа, үйлчилгээний газар болон хамт олон дундаас илэрч байгаа талаар хэлэв.

Шинээр батлагдсан 45 тохиолдлын 29 нь ажиглалтад байсан иргэдийн ойрын хавьтал, 13 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээнээс илэрсэн бол үлдсэн гурвынх нь халдварын голомт тодорхойгүй байна

Тэрбээр “Шинээр батлагдсан 45 тохиолдлын 29 нь ажиглалтад байсан иргэдийн ойрын хавьтал, 13 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээнээс илэрсэн бол үлдсэн гурвынх нь халдварын голомт тодорхойгүй байна. Сүүлийн үед гутлын цех, хүнсний зах, худалдаа, үйлчилгээний газраас коронавирус голчлон илэрч байна” гэлээ.

 


"Сүүлийн үед хүнсний зах, гутлын цех, үйлчилгээний газраас коронавирус голчлон илэрч байна"
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188