• Өнөөдөр 2024-04-20

ЭМЯ: Өнгөрсөн хоногт 45 хүн халдвар авснаас гурвынх нь голомт тодорхойгүй байна

2021-03-01,   623

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 11905 хүнд шинжилгээ хийснээс 45 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсын хэмжээнд нийт 2952 иргэн уг халдвараар өвчлөөд байна. Уг 45 тохиолдол Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус тус бүртгэгдсэн. Эдгээр иргэний 29 нь ажиглалтад аваад байсан иргэдийн ойрын хавьтал, 13 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээнээс илэрсэн бол үлдсэн гурвынх нь халдварын эх уурхай тодорхойлох ажил хийж байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Нийт халдвар авсан хүмүүсийн 2299 нь эдгэрч, сүүлийн 24 цагт нэмж 50 хүн эмнэлгээс гарлаа. Уланнбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлын тоо 2107 боллоо. Орон нутагт коронавирусийн халдвар шинээр бүртгэгдээгүй” гэв.

 


ЭМЯ: Өнгөрсөн хоногт 45 хүн халдвар авснаас гурвынх нь голомт тодорхойгүй байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188