• Өнөөдөр 2024-04-26

41 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

2021-02-28,   798

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Уг мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгальмаа “Сүүлийн 24 цагийн хугацаанд 41 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Эдгээр 41 хүн дунд Алтанбулаг боомтоор татан авалтаар ирсэн нэг хүн бий. Улаанбаатар хотоос илэрсэн нийт 40 тохиолдлын 20 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр илрүүлсэн халдвартай хүмүүсийн ойрын хавьтал юм. Үлдсэн 20 хүний 14 нь тусгаарласан халдварын голомтоос илэрсэн. Харин зургаан хүний халдварын эх тодорхой байгаа бөгөөд үүнд анхаарч ажиллаж байна” хэмээсэн юм.

Өнгөрсөн хугацаанд нийт 2249 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол одоогоор 643 хүн эмчлүүлж байгаа юм. Үүнд биеийн байдал хөнгөн 561, хүндэвтэр 73, хүнд найм, нэн хүнд нэг хүн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 66 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 


41 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188