• Өнөөдөр 2024-04-26

Истанбулаас ирсэн хоёр, эх уурхай нь тодорхойгүй нэг, хавьтал 32 хүнээс коронавирус илэрчээ

2021-02-27,   943

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.байгалмаа “Монгол Улсад коронавирусийн батлагдсан толхиолдол хоёрдугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар 2866 болж нэмэгдсэн байна. Өнгөрсөн 24 цагт 35 хүн шинээр халдвар авсан тогтоогдсон. Эдгээр иргэн бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 33 нь дотоодод, хоёр нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын дундаас халдвар илэрсэн.

Дотоодод бүртгэгдсэн 33 тохиолдлын долоо нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээнээс илэрсэн голомтын хавьтал, 25 нь өмнөх голомтын хавьтал байна.

Үлдсэн нэг иргэний халдварын эх уурхай нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар нийт 668 иргэн эмчлэгдэж байгаагаас долоон хүний биеийн байдал хүнд, нэг хүн нэн хүнд байна. Мөн сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, гэртээ харьсан” гэв.

 


Истанбулаас ирсэн хоёр, эх уурхай нь тодорхойгүй нэг, хавьтал 32 хүнээс коронавирус илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188