• Өнөөдөр 2024-04-26

А.АМБАСЭЛМАА: 30 тохиолдол шинээр батлагдлаа

2021-02-26,   669

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 30 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрчээ. Үүний 16 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ" тандалт судалгааны үеэр илэрсэн бөгөөд үлдсэн нь өмнө нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод халдвар авсан тохиолдол 1989 болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөл 2315 болж, 24 цагийн хугацаанд 53 хүн эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд  коронавирусийн халдвар авсан хүний тоо 2861, эдгэрсэн тохиолдол 2150 болсон" гэлээ.


А.АМБАСЭЛМАА: 30 тохиолдол шинээр батлагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188