• Өнөөдөр 2024-05-18

Энэтхэг Улсад коронавирусийн халдвар багасжээ

2021-02-25,   734

Зургаан сарын өмнө Энэтхэг Улсад коронавирусийн халдвар өндөр байсан төдийгүй хүндээр өвдсөн өвчтөнийг эмнэлэг үүднээсээ буцааж, дорой буурай тосгонд илүүтэй тархаж байв. Өнгөрсөн есдүгээр сард өдөрт халдвар авсан 90 мянган хүн бүртгэгдэж байсан бол 10 мянга болтлоо буурч, зургаан сарын дараа анх удаа нас баралт бүртгэгдсэнгүй гэж мэдээллээ. Одоо Энэтхэг Улс аялал жуулчлалын салбараа нээж , эдийн засаг нь сэргэж, өдөр тутмын хэвийн амьдралын горимдоо шилжихээр ажиллаж байна.

Гэвч коронавирусийн халдвар багассан нь вакцинтай холбоотой биш гэв. Учир нь Энэтхэг Улс ирэх наймдугаар сар гэхэд  300 сая иргэнээ вакцинжуулна гэж төлөвлөж байгаа бөгөөд бусад оронтой харьцуулахад вакцинжуулах ажил удаашралтай байгаа аж. Харин халдварын тоо цөөрсөн нь залуу иргэдийн тоо болон олон нийтэд дархлаа суусан байж болзошгүй гэж үзэж байна. Одоогийн байдлаар Энэтхэг Улсад коронавирусийн халдвартай 11 сая хүн бүртгэгдэж, 157 мянган нас баралт бүртгэгджээ.  


Энэтхэг Улсад коронавирусийн халдвар багасжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188