Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эрүүл мэндийн нийт ажилчдыг хот, хөдөөгүй шинжилгээнд хамруулж байгаа. Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдаас 14-21 хоногийн давтан шинжилгээ авч байна. Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар ард түмнээ уриалж, коронавирусийн вакцинд хамрагдсан.
Ямар ч вакцинд жижиг газрын болон ерөнхий биеийн урвал гардаг. АстраЗенека вакцин хийлгэсэн хүмүүсийн 3-5 хувьд нь бие сулрах, ядрах, хэсэг газар хөндүүрлэх зэрэг урвал гарч байгаа. Харин Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдын биед вакцины эсрэг урвал ажиглагдаагүй" гэлээ.
"Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдын биед вакцины эсрэг урвал ажиглагдаагүй" |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |