Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-БНХАУ-аас манайд хандивласан 300 мянган тун Синофарм вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй. Ийм вакцин манайх хүлээн авч, иргэнээ вакцинжуулна гэлээ. Ингэж болох юм уу?
-БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс хүлээн авсан вакцин байгаа. Энэ үйлдвэр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн вакцин үйлдвэрлэлээрээ дээгүүрт бичигддэг. Тус үйлдвэрийн вакциныг олон нийт хүлээн зөвшөөрсөн. Тэр тусмаа А вирус гепатитын эсрэг вакциныг бид өргөн хэрэглэдэг. "Ковид-19"-ийн эсрэг вакцины тухайд Дархлаажуулалтын тухай хуульд заасан байгаа. Тодруулбал, тухайн орны болон өөрийн орны албан ёсны үйлдвэрийн тусгай зөвшөөрөлтэй вакциныг хэрэглэж болно гэх заалт бий. Тэгэхээр энэ БНХАУ-д бүртгэгдсэн албан ёсны үйлдвэрлэгчтэй учраас зөрчил гарахгүй.
-Коронавирусийн халдварын эсрэг вакцин хэдий хугацаанд хадгалах горимтой байгаа вэ?
-Ямар ч вакцин үйлдвэрлэгчийн заавартай ирдэг. Манайд хэрэглэж байгаа Энэтхэгийн вакцин хасах 2-8 хэмд хадгалж, тасалгааны температурт зургаан цаг байх боломжтой. Уламжлалт технологиор үйлдвэрлэсэн вакцин учраас хэрэглэхэд хүндрэл бага байгаа.
Синофарм вакцин нь БНХАУ-д бүртгэгдсэн албан ёсны үйлдвэрлэгчтэй учраас хэрэглэхэд зөрчил гарахгүй |
|