Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажил эхэлсэнтэй холбоотой Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Манай улс иргэдээ дархлаажуулах ажлыг гурван хоногийн өмнөөс эхлүүлсэн. Манайх дархлаажуулалтын ажлыг хууль, дүрмийн дагуу явуулж байгаа цөөн орны нэг. Бид дөрвөн төрлийн дархлаажуулалтыг хийдэг. Үүнд:
-
Заавал хийх дархлаажуулалт буюу товлолын дархлаажуулалт. Энд 0-11 насны хүүхдүүд хамрагдана.
-
Нөхөн дархлаажуулалт буюу эсрэг заалттай дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй хүмүүс орно.
-
Нэмэлт дархлаажуулалт. Энэ нь халдварт өвчний эсрэг дархлаа тогтоох, дэлгэлтээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт .
-
Сайн дурын дархлаажуулалт. Коронавирусийн эсрэг вакцин бол сайн дурын дархлаажуулалтад орно. Коронавирусийн эсрэг вакциныг эхний ээлжинд зорилтод бүлгийн хүмүүст хийхээр төлөвлөсөн. Ингэхдээ халдварын голомтод байгаа эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг хамруулах юм. Үүний дараа стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрт ажиллаж байгаа албан хаагч болон иргэдээ вакцинжуулна" гэлээ.
Манайх дархлаажуулалтын ажлыг хууль, дүрмийн дагуу явуулж байгаа цөөн орны нэг |
|