Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 16777 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Үүнээс 46 хүнд коронавирусийн халдвар илэрчээ. Эдгээр хүн нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал байна. Мөн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс 22 иргэнээс халдвар илэрчээ. Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусийн халдвартай хүний тоо 1960 болж, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2286 хүн бүртгэгдсэн. Нийт батлагдсан тохиолдол 2801 болсон бол өнгөрсөн 24 цагийн хугацаанд 27 хүн эмнэлгээс гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
А.Амбасэлмаа: 46 хүнд коронавирусийн халдвар илэрлээ |
|