Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч "Ковид-19" халдварын эсрэг “Астразенека” вакцинд хамрагдлаа.
Энэ сарын 23-нд Монгол Улсын Батлан хамгаалах яаманд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламжаар хандивласан 100 мянган тун вакцин хандивласан. Дээрх вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсний дараа алба хаагчдынхаа хүсэлтийг харгалзан вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ сарын 23-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр Монгол Улсад үе шаттай вакцинжуулалт албан ёсоор эхэлсэн.
Манай улс ард иргэдээ Германы Pfizer-BioNTech, Оксфордын АстраЗэнэка, Хятадын Синофарм, Оросын Спутник-5 вакцинуудаар дархлаажуулахаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн түрүүнд Энэтхэгийн тусламжаар орж ирсэн АстраЗэнэка вакцинаар эхний ээлжийн вакцинжуулалтыг эхлүүлээд байна.
Цэргийн төв эмнэлгийн 200 гаруй эмч, сувилагч коронавирусийн эсрэг вакцинд хамрагдлаа |
|