• Өнөөдөр 2024-05-17

С.ЭНХБОЛД: Энэ ондоо багтаан вакцинжуулалтыг хийж дуусгана

2021-02-23,   797

Манай улсад коронавирусийн эсрэг вакцин орж ирснээр өнөөдрөөс иргэдээ вакцинжуулах ажлыг эхлүүлж байгаа. Тэгвэл өнөө өглөө 11:40 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголд ирсэн анхны тун вакциныг хийлгэж, иргэдээ вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалсан юм. Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн эсрэг вакцин тариуллаа.

Тэрбээр энэ үеэр "Аливаа вакцин хийлгэхдээ эсрэг заалт байгаа эсэхийг харна. Вакцин хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт ордог. Би ч бас дүрмийн дагуу эмчийн үзлэгт орлоо. Вакцинжуулалттай холбоотой программ хийсэн. Гаднын улс орон руу зорчиход коронавирусийн лавлагааг шаардаж буй. Тиймээс англи, монгол хэл дээрх лавлагааг Emongolia цахим хуудсаараа дамжуулан хэвлэн авах боломжтой.

Цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг дэмжиж, БНЭУ-ын Засгийн газраас 150 мянган тун вакциныг манайд хандивласан. Буцалтгүй тусламжаар энэхүү вакциныг манай улсад өгсөн явдалд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын хувиар БНЭУ-ын Засгийн газарт Монгол Улсад суугаа Элчин сайдаар дамжуулан гүн талархлаа илэрхийлж байна.

Төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд халдвартай нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилчдыг дархлаажуулна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс насанд хүрсэн нийт хүн амаа дархлаажуулахаар төлөвлөн, бэлтгэлээ бүрэн хангасан. Дараагийн ээлжинд хүлээн авах вакцинуудаар төлөвлөгөөнийхөө дагуу ээлж дараатайгаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж, энэ ондоо багтаан вакцинжуулалтыг хийж дуусгана" гэсэн юм.

С.ЭНХБОЛД: Энэ ондоо багтаан вакцинжуулалтыг хийж дуусгана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188