• Өнөөдөр 2021-03-05

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн улмаас нас барсан 500 мянган хүнд эмгэнэл илэрхийллээ

2021-02-23,   86

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн улмаас нас барсан 500 мянган хүнд хүндэтгэл үзүүлж, зул асаалаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Жо Байден “Бид үндэстний хувьд ийм харгис хувь заяаг хүлээн зөвшөөрөх учиргүй. Бид уй гашууд автаж болохгүй” хэмээжээ. Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, дэд Ерөнхийлөгч нар Цагаан ордны гадаа лаа асааж, хэсэг чимээгүй байж эмгэнэл илэрхийлэв.

АНУ-д 28.1 сая хүн коронавирусийн халдвар аваад буй бөгөөд дэлхийн хамгийн их халдвар тархсан улс болоод байгаа билээ.

“Өнөөдрийг бүх хүн санаж байгаасай гэж хүсэж байна. Бид алдсан хүмүүсээ, юуны ард гарснаа санаж байх ёстой” гэж хэлээд америкчуудыг коронавирусийн эсрэг тэмцэхийг уриалжээ.

Мөн коронавирусээр нас барсан америкчуудын тоо дэлхийн I,II дайн болон Вьетнамын дайнд нас барсан хүмүүсийн тоог давсан гэв.  

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн улмаас нас барсан 500 мянган хүнд эмгэнэл илэрхийллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414