• Өнөөдөр 2024-05-18

"Маргааш бол маш чухал өдөр"

2021-02-22,   752

Эрүүл мэндийн яам, ДЭМБ-аас маргаашнаас иргэдээ вакцинжуулах асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ талаар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица  "Дэлхийн улс орнууд 2020 оноос хойш цар тахалтай тэмцэж байна. Улмаар цар тахалтай хамтарч тэмцэх олон арга хэмжээ авч байгаагийн нэг вакцин хөгжүүлэлтийг хийх ажил байна. Монгол Улсын тухайл вакциныг үндсэн хоёр чиглэлээр оруулж ирж байна. Нэгдүгээрт, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд авч байна. Энэхүү хөтөлбөрийг ДЭМБ болон бусад олон улсын байгууллагын удирдлага дор улс орнуудад тэгш хүртээмжтэй вакциныг хүргэх арга хэмжээг авч байгаа.

Хоёрдугаарт, улс орнууд тусламжийн замаар вакцин нийлүүлж байна. Монгол Улсын хувьд сайхан мэдээтэй байна. Тодруулбал, Энэтхэг Улсын тусламжаар Астеразнека вакциныг оруулж байна. Энэ нь ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн чанарын баталгаатай вакцин байгаа юм. ДЭМБ-ын зөвлөж буй зөвлөмжөөр чанарын шаардлага хангасан, хүртээмжтэй вакциныг татан авахад анхаарах нь зүйтэй. Маргааш бол маш чухал өдөр. Сүүлийн зургаан сарын хугацаанд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ хамтран бэлтгэсний үр дүнд вакцинжуулалтыг эхлүүлж байна" гэлээ. 


"Маргааш бол маш чухал өдөр"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188