• Өнөөдөр 2021-03-05

ОХУ дотоодын гурав дахь вакцинаа хүлээн зөвшөөрлөө

2021-02-22,   144

"ОХУ дотоодын гурав дахь вакцинаа хүлээн зөвшөөрлөө" хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин хэвлэл мэдээллээр мэдээлжээ. Гурав дахь вакцин нь Чумаков төвийн бүтээсэн "Ковавакс" вакцин бөгөөд одоогоор олон нийтэд тарьж эхлээгүй байна.

 Анхны хүлээн зөвшөөрсөн вакцин нь "Спутник V" бөгөөд энэхүү вакцин нь 91.4 хувийн эерэг нөлөө үзүүлсэн юм. Одоогоор "Спутник V" вакциныг дор хаяж хоёр сая хүнд эхний тунг тариад байна.

Хоёр дахь вакцин нь "Вектор институт"-ийн бүтээсэн "Новосибирик" вакцин бөгөөд олон нийтэд нэвтрүүлэх ажил хийгдэж байгаа аж. Ийнхүү коронавирусийн гурван вакцинтай цор ганц улс ОХУ болж байна.

 


ОХУ дотоодын гурав дахь вакцинаа хүлээн зөвшөөрлөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414