• Өнөөдөр 2021-03-05

Сүүлийн 24 цагт коронавирусээр 55 хүн өвчилжээ

2021-02-22,   158

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ болон Засгийн газраас мэдээлэл хийж байна

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, УНТУ, УХТЭ болон орон нутгийн лабораторид 36903 хүнд шинжилгээ хийснээс 55 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс 24 тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний сорьцоос буюу ес нь анхны шинжилгээ, 15 нь ойрын хавьтал байна. Энэ арга хэмжээний хүрээнд нийт халдвар авсан хүний тоо 102 болж байна.  Үүнээс 50 нь анхны, 52 нь эдгээр хүний гэр бүл болон ойр дотны хүмүүсээс илэрсэн. Аймгуудад өнгөрсөн 24 цагт халдвар илрээгүй” гэв.

Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусийн халдвартай хүний тоо 1852, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2178 хүн бүртгэгдээд байна.


ШУУД ҮЗЭХ:


Сүүлийн 24 цагт коронавирусээр 55 хүн өвчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414