• Өнөөдөр 2021-03-07

АНУ-д коронавирусээр нас барагсдын тоо хагас саяд дөхөж байна

2021-02-22,   123

АНУ-д коронавирусээр нас барагсдын тоо 500 мянгад дөхөж байгаа бөгөөд энэхүү явдалд Жо Байден эмгэнэл илэрхийлэн, зул өргөх ёслол зохион байгуулах гэж байна. Хоёрдугаар сарын 22-ны өдөр буюу өнөө орой нар жаргах үед зохион байгуулахаар төлөвлөж буй аж. Энэхүү үйл ажиллагаанд тэргүүн хатагтай Жилл Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис, Даг Эмхофф нар оролцоно.

Жо Байден Ерөнхийлөгчийн суудлаа авснаас хойш сарын хугацаанд коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авахыг эрмэлзсэн тухайгаа дурдсан бөгөөд коронавирусийн улмаас амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх, гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, дурсах цаг гаргаж буй аж. Жо Байден Ерөнхийлөгч болохоос нэг хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 19-ний өдөр коронавирусээс нас барагсдын тоо 400 мянгад хүрэхэд тэрбээр хүндэтгэл үзүүлж байсан билээ. "Бид эдгэхийн тулд санаж байх ёстой. Бид олон сарын турш шаналж байлаа. Харин өнөө орой бид хамтдаа гашуудаж, хамтдаа эдгэх болно" хэмээн хэлж байсан юм.

 


АНУ-д коронавирусээр нас барагсдын тоо хагас саяд дөхөж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414