Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр сэтгүүлчийн асуултад хариуллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийн халдвар манайд илэрснээс хойш таван нас баралт бүртгэгдсэн. Үүнээс хоёр нь архаг хууч өвчтэй, гурав нь коронавирусийн хавсарсан өвчлөлөөр нас барсан байж болзошгүй байгаа. Нийт батлагдсан тохиолдолтой харьцуулахад нас баралт 0.1 хувьтай байна. Өчигдөр нэг батлагдсан тохиолдлыг тусгаарлаагүй зөрчил илэрсэн.
Тухайн иргэний гэр бүлийн ойрын хүн халдвар авсан байна лээ. 11 настай болон дөрвөн сартай хүүхэдтэй айл байсан. Ингээд бага насны хүүхэдтэй учраас тусгаарлах байранд оруулахгүй байх өргөдөл өгсөн. Дахин шинжилгээнд хамруулахад хариу нь эерэг гарсан. Хоёр хүүхдээс нь халдвар илрээгүй. Улмаар тухайн гэр бүлийнхэн ээжээрээ хүүхдүүдээ харуулж байгаа. Цаашид ийм гэр бүлийн хүндрэлтэй асуудал гарахаар байна. Бага насны хүүхэдтэй, хүнд өвчтэй хүн асардаг хүнээс халдвар илэрвэл гэрээр тусгаарлах шаардлага үүсэж байна. Тиймээс хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх журам гаргахгүй бол болохгүй байна" гэсэн юм.
Бага насны хүүхэдтэй, хүнд өвчтэй хүн асардаг хүнээс халдвар илэрвэл гэрээр тусгаарлах шаардлага үүсэж байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |