"Нэг-хаалга нэг-иргэн" шинжилгээний талаар Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 18-нд Хан-Уул дүүргийн иргэдийг нэгдсэн шинжилгээнд хамруулсан. Энэ үеэр нэг өрхөөс хэд хэдэн хүн шинжилгээ өгөх, өөр дүүргийн иргэд шинжилгээнд хамрагдах тохиолдол гарсан учраас шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо эрс нэмэгдсэн талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 32 мянган өрхөөс 42 мянган хүн шинжилгээ өгчээ. Иймд зарим хорооны иргэд шинжилгээ өгч чадалгүй үлдсэн байна. Үлдсэн хороог нягтлан явуулын шинжилгээнд хамруулна гэсэн юм. Мөн өрх бүрээс шинжилгээ авах явцад нэг өрхийн олон хүн шинжилгээ өгч байгаа нь ачааллыг нэмэгдүүлж байна. Тиймээс сорьц хүлээгдэх, 24 цагийн хугацаандаа хариу багтаж гарахгүй байх тохиолдол гарч байгаа аж. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэд "Нэг хаалга-Нэг иргэн" шинжилгээнд хамрагдах юм.
"Нэг өрхөөс олон хүн шинжилгээ өгөх нь ачааллыг нэмэгдүүлж байна" |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |