• Өнөөдөр 2021-03-03

А.АМБАСЭЛМАА: 49 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

2021-02-18,   165

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна. Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМГ, УНТЭ, Дорнод, Дархан-Уул, Орхон аймагт нийтдээ 40217 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 49 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Халдвар илэрсэн иргэд нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байсан бөгөөд анхан болон давтан шинжилгээний хариу эерэг гарсан. Мөн бид халдвар илэрсэн иргэдийн ойрын хавьтлуудыг олж тогтоон, тусгаарлаад байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 25 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2493 болж, үүнээс 1802 нь эдгэрсэн. Одоогийн байдлаар эмчлүүлж байгаа 678 хүн байгаагаас маш хүнд нэг, хүнд долоо байна” гэв.

 


А.АМБАСЭЛМАА: 49 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414