Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр сүүлийн 24 цагийн хугацаанд 28 тохиолдол шинээр батлагдсан талаар мэдээлсэн.
Тэгвэл үүнээс хойш Багануур дүүрэгт шинээр хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар тус дүүргийншуурхай штабаас мэдээллээ.
Энэ талаар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр "Энэ сарын 23-нд "Амгалан" амаржих газарт хоёр тохиолдол батлагдаж, ойрын болон дам хавьтлуудыг тусгаарласан. Энэ хяналтын ажлын үеэр батлагдсан тохиолдлын хөршүүдээс халдвар илэрлээ. Ингэснээр Багануур дүүрэгт батлагдсан тохиолдол тав боллоо. Тиймээс иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөж байна" гэв.
Багануур дүүрэгт хоёр тохиолдол шинээр батлагдлаа |
|