ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцины талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Манай Улс Дархлаажуулалтын тухай хуультай. Хууль, эрх зүйн хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. 2020 онд КОВАКС хөтөлбөрт орох хүсэлтээ хүргүүлж байсан. Энэ цагаас бэлтгэл ажлаа хангаж ирсэн. Улмаар хүн амынхаа 20 хувийг дархлаажуулах боломжтой болсон. Мөн гурван өөр түвшинд хадгалах зориулалттай вакциныг хүлээж авах бэлтгэлээ базаасан.
Дэлхийд шинээр бүтээгдэж буй хасах 70 хэмд хадгалах зориулалттай вакциныг хүлээж авах, хадгалах нөхцөл бүрдсэн. Шинжлэх ухааны олон шалгуурыг давсан вакцинуудыг иргэнд хүргэхэд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүрдүүлсэн байх нь тухайн улс орны чадавхыг илэрхийлдэг нэг гол хүчин зүйл юм. Шинжлэх ухааны олон шалгуурыг давсан вакцинуудыг иргэнд хүргэхэд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүрдүүлсэн байх нь тухайн улс орны чадавхыг илэрхийлдэг нэг гол хүчин зүйл юм. Монгол Улс вакциныг хадгалах тоног төхөөрөмж, хүн хүч, нөөц, тогтолцоог бэлтгэсэн. Вакциныг оруулж ирээд иргэнд хүргэх хүртэлх тогтолцоо бэлэн болсон" гэлээ.
"Хасах 70 хэмд хадгалах зориулалттай вакциныг хүлээж авах, хадгалах нөхцөл бүрдсэн" |
|