• Өнөөдөр 2025-02-07

ДЭМБ “АстраЗенека” вакцинд яаралтай тусламжийн үед ашиглах зөвшөөрөл олгожээ

2021-02-16,   759

       ДЭМБ-аас өчигдөр Их Британийн Оксфордын их сургуулийн “АстраЗенека” вакциныг албан ёсоор бүртгэсэн байна. Дахин нэг вакцин бүртгэж буйгаа зарласан хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебресиесус “Коронавирусийн эсрэг вакциныг олон улсад түгээхэд хэрэгцээтэй бүх шаардлага нөхцөлийг биелүүлж, вакцины үйлдвэрлэлээ ч нэмэх хэрэгтэй байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

     ДЭМБ-ын мэдээлж буйгаар Өмнөд Африкт дэгдсэн коронавирусийн мутацийн тохиолдол бүртгэгдсэн орнуудад тус вакциныг ашиглах нь зүйтэй хэмээжээ. “АстраЗенека” вакциныг -20 хэмд хадгалах боломжтой нь “Пфизер” вакцинаас илүү хадгалалт, тээвэрлэлтийн давуу тал олгож байна.

 


ДЭМБ “АстраЗенека” вакцинд яаралтай тусламжийн үед ашиглах зөвшөөрөл олгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188