Дархан-Уул аймгийн хоёр иргэний коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Тухайн хоёр иргэний нэг нь хавдрын эмчилгээнд орох хувийн хүсэлт УОК-т гаргаж, Улаанбаатар хотын "Амгалан" амаржих газарт мэс засалд орсон байна. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Онцгой комисст тус аймаг руу нэвтрэх хүсэлт гаргаж, товчооноос гэр бүлийн хүнээрээ тосуулан Дархан-Уул аймаг руу зорчжээ.
Иймд тус аймгийн Онцгой комиссоос иргэдэд маргаашнаас золголт хийхгүй байх, үйлчилгээний байгууллагууд 18-аас доош насны иргэнд үйлчлэхгүй байх заавар чиглэлийг өгч байна.
Дархан-Уул аймгийн хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |