• Өнөөдөр 2025-02-07

Говьсүмбэр аймагт коронавирусийн халдвар илэрлээ

2021-02-13,   1047

Улаанбаатар хотод эмнэлгийн үйлчилгээ авч, хоёрдугаар сарын 8-нд Говьсүмбэр аймаг руу зорчсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тухайн өдөр Улаанбаатараас Говьсүмбэр аймаг руу зорчсон нийт 294 иргэн байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 81 хүн, хоёрдогч хавьтлын зургаан хүнийг тогтоогоод байгаа юм.

Коронавирусийн халдвартай нь батлагдсан тус иргэн Улаанбаатар болон Говьсүмбэрт хоёр удаа PCR шинжилгээ өгөхөд шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Харин өчигдөр өгсөн давтан шилжилгээний хариу нь эерэг гарч, лабораторийн шинжилгээнд оруулж, коронавирустэй болох нь батлагджээ.

 


Говьсүмбэр аймагт коронавирусийн халдвар илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188