• Өнөөдөр 2025-02-07

6326 төрийн алба хаагч хэв журам сахиулах ажилд дайчлагдан ажиллаж байна

2021-02-13,   708

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн нийт 46 тохиолдол илэрч Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 2293 боллоо.

Уг мэдээллийн үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Энэ удаагийн хөл хориог үр дүнд хүргэхэд цагдаагийн алба хаагчдын бие бүрэлдэхүүн хаанаа ч хүрэхгүй байна. Дотоодын цэрэг, цагдаагийн байгууллага нөөцөө шавхаад 6000 орчим хүн гаргадаг. Эхний ээлжинд 11 мянга гаруй төрийн алба хаагчийг гамшгийн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, хөл хорио сахиулах хэв журмын ажилд оролцуулах судалгаа гарсан. Эхний өдөр нийт 6326 төрийн алба хаагч хэв журам сахиулах ажилд дайчлагдан ажилласан. Хэв журмын ажилд 4700 орчим эмэгтэй ажилтан ажиллах байсан ч эхний өдөр хөл хорио сахиулах хэв журмынх нь ажлаас буулгасан” гэв.

 

 


6326 төрийн алба хаагч хэв журам сахиулах ажилд дайчлагдан ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-13 13:13:40
    татвар төлөгч: сул цалин аваад зүгээр сууж байгаа зарим бага, дунд тушаалын дарга нарыг гэрт нь зүгээр хорьж байхаар социализмын үе шиг төл хүлээн авах комданит ажилд явуулж ашиглах хэрэгтэй
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188