ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн нийт 46 тохиолдол илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 2293 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд илэрсэн 46 тохиолдлын 44 нь ХӨСҮТ-д тусгаарласан иргэн бол үлдсэн хоёр тохиолдлыг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр илрүүлжээ.
Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн PCR шинжилгээний хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын үед Улаанбаатар хотын нийт 411 мянган өрхөөс шинжилгээ авна. Өнгөрсөн хоёр өдөр нийт 91 мянган өрхөөс шинжилгээ авснаас нийт дөрвөн коронавирусийн тохиолдол илэрсэн. Өнөөдөр зургаан дүүргийн 20 мянга гаруй өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөөд байна” гэв.
“Өнөөдөр зургаан дүүргийн 20 мянга гаруй өрхөөс шинжилгээ авна” |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |