ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн нийт 46 тохиолдол батлагдсаны 44 нь ХӨСҮТ-д тусгаарласан хүмүүс аж. Харин хоёр иргэний коронавирусийн халдварыг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр илрүүлжээ. Тэд Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн оршин суугчид юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн хүрээнд PCR шинжилгээгээр илэрсэн хоёр тохиолдлыг шинэ голомт гэж үзэж болно” хэмээсэн юм.
| “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр хоёр шинэ голомт илрүүлжээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |