ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Ховд, Дорноговь аймгийн вирус судлалын, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн салбар лабораторид 30468 хүнд PCR шинжилгээ хийснээс 40 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр хүн нь Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд бөгөөд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн. Ингэснээр улсын хэмжээнд кластер өвчлөл 1537 болсон. Сүүлийн 24 цагийн хугацаанд 22 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийт батлагдсан тохиолдол 2247 болж, эдгэрсэн тохиолдол 1640 болжээ" хэмээв.
А.АМБАСЭЛМАА: 40 хүнээс халдвар илэрлээ |
|