• Өнөөдөр 2025-05-12

"Өөр хүний бичиг баримт ашиглан Сэлэнгэ аймагт очсон халдвартай иргэнийг тусгаарласан"

2021-02-10,   864

Энэ сарын 9-нд коронавирусийн халдвар авсан иргэн Сэлэнгэ аймагт очжээ. Энэ талаар аймгийн Засаг дарга Ш.Оргил "Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлд хатуу хөл хорио тогтоох болсон тул бид аймгийн харьяат иргэдээ татан авчирч байгаа. Улаанбаатараас хоёр автобусаар иргэд ирсэн. Тэдгээр иргэнээс Улаанбаатараас гарахад нь PCR шинжилгээ авсан ч аймаг, суманд ирэхэд нь дахин түргэвчилсэн шинжилгээ авч байгаа.

Эдгээр иргэний дунд ирсэн иргэн А-гийн түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан. Ингээд шалгахад тухайн иргэн Улаанбаатарт PCR шинжилгээ өгөөд хариугаа авалгүйгээр иргэн Э-гийн нэр, бичиг баримтаар автобусанд суугаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирсэн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол болсон хэр нь өөр хүний бичиг баримтаар автобусанд суугаад орон нутаг руу явсан байгаа юм" хэмээн мэдээлж байв.
Тэгвэл өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Улаанбаатар хотод коронавирусийн шинжилгээ өгч, халдвартай нь батлагдсан нэг иргэн өөр хүний паспорт ашиглан Сэлэнгэ аймаг руу зорчсон тухай мэдээллийг авсан. Энэ даруйд тухайн иргэн болон автобусанд хамт явж байсан иргэдийг Сэлэнгэ аймагт тусгаарласан" гэлээ.

"Өөр хүний бичиг баримт ашиглан Сэлэнгэ аймагт очсон халдвартай иргэнийг тусгаарласан"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188